Увс аймаг дахь хилийн отрядын Цахирын заставын орлогч, дэслэгч Ж.Лувсаншарав, харуулын дарга, дэд ахлагч Ч.Одболд нар 2005 оны тавдугаар сарын 11-нд заставынхаа байранд унтаж байгаад буудуулж, амь насаа алдсан юм.
Уг хэргийг тэдний удирдлагад үүрэг гүйцэтгэж байсан байлдагч Н.Алтанхуяг, Д.Отгонхишиг, Ч.Энх-Амар нар үйлдээд “АКМ” маркийн буу, хутга, сум, хоол хүнсний хамт авч оргосон.
Эрэн сурвалжлах явцад тэд хил даван зугтаж, ОХУ-ын Тувагийн нутагт явж байгаад тус улсын хилчдэд саатуулагдсан юм. Улмаар тэд зэвсэглэн улсын хил нэвтэрсэн хэрэгт шийтгүүлж, 2-4 жилийн хорих ял эдэлсэн бөгөөд хамгийн сүүлд Н.Алтанхуяг өнгөрсөн онд ялаа эдэлж дуусч тус улсын хууль хяналтын байгууллагынхан манай улсад шилжүүлэн өгсөн билээ. Энэ хугацаанд тэдэнд холбогдох хүн амины хэргийг түдгэлзүүлсэн байсан бөгөөд өнгөрсөн өвлөөс хэргийг сэргээн шалгаж дуусчээ.
Тэдэнд Эрүүгийн хуульд заасан бусдын амь насыг онц хэрцгийгээр санаатай бүрэл гэсэн, зэвсэглэж ул сын хил зөрч сөн, анги байр лалаа орхисон гэ сэн үндэс лэлээр яллах дүгнэлт үйлдсэн байна.
Н.Алтанхуяг, Д.Отгонхишиг, Ч.Энх-Амар нарын хэргийг шүү хэд шилжүүлсэн бөгөөд тус аймгийн сум дундын шүүх удахгүй хэлэлцэх бололтой.
Г.Равжаа