Монгол, Польшийн бүлэг хулгайчийг баривчиллаа хэмээн ОХУ-ын Life News сайт мэдээллээ. Тэд Москва болон ойролцоох хотуудаас машин хулгайлан ОХУ-ын алс мужуудад зардаг байсан нь тогтоогдоод байгаа гэнэ. Хулгайлагдсан машиныг хиймэл дагуулын дохиоллын тусламжтайгаар мөшгин, Пермийн Кунгур хотод баривчлахад Монгол, Польшийн иргэд байсан аж.
Герман дугаартай, Тойота Ланд Круйзер машин Москвагаас хулгайлагдсан бөгөөд гэмт хэрэгтнүүдийг гадаад машины хулгайнд мэргэшсэн бүлэг гэж үзэж байгаа гэнэ. Одоогоор тэднийг Кунгурын хориход хорьсон ба Москвагаас мөрдөн байцаагч нар ирэхийг хүлээж байгаа аж.