Улсын хэмжээнд эхний зургаан сард гэмт хэргийн гаралт ямар байгааг ЦЕГ-ын Мэдээлэл судалгааны төвөөс сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тус төвийнхөн хэргийг үйлдлээр нь ангилснаас харахад нийт дүнгээрээ улсын хэмжээнд гэмт хэргийн гаралт буурсан аж. Тэр дундаа орон нутагт хамгийн их гардаг хууль бусаар ашигт малтмал олборлох хэрэг 62.5, хулгайн ан хийх хэрэг 42.2, бусдын эд зүйлийг дээрэмдэх хэрэг 36.3, биеэ үнэлэхэд уруу татах болон зохион байгуулах хэрэг 40.8 хувиар буурсан үзүүлэлт гарчээ. Онц ноцтой гэмт хэргийн мөрдөн байцаах ажил ямар шатандаа явж байгаа талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Т.Сайнжаргалаас тодрууллаа.
-Он дамжсаар хоёр жил болох гэж байгаа “Анод” банкны удирдлагатай холбоотой хэргийн мөрдөн байцаах ажил дуусаагүй байгаа юм уу. Бас “Зоос” банкны хэрэг юу болж байгаа вэ?
-“Анод” банкны удирдлагатай холбоотой хэргийг Мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэс шалгаж байна. Тухайн гэмт хэргийн мөрдөн байцаах ажил дуусаад Нийслэлийн прокурорт яллах дүгнэлт үйлдүүлэхээр хүргүүлсэн боловч нягтлах зүйл байна гэсэн прокурорын даалгавар ирсэн учир мөрдөн байцаалтад ирсэн. Одоо Мөрдөн байцаах ажил үргэлжилж байгаа. “Зоос” банкны хэргийн мөрдөн байцаалт үргэлжилсээр байна.
-“Алтан Дорнод Монгол” компанийн захирал С.В.Паушо кийн татвараас зайлсхийсэн хэрэгт манай арилжааны банкны эрх мэдэл бүхий хүмүүсийг татаж байгаа гэсэн мэдээлэл байна. Энэ хэргийн мөрдөн байцаалт дууссан уу. С.В.Паушоктой нийлж мөнгө угаасан хэрэгт хэнийг татаад байгааг хэлж болох уу?
-Энэ хэргийн мөрдөн байцаах ажил үргэлжилсээр байгаа. “Алтан Дорнод Монгол” компанийн захирал С.В.Паушок Монголд төлөх ёстой 127.7 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийснийг тогтоосон бөгөөд арилжааны банкуудаар дамжуулж мөнгө угаасан байдаг. Одоо гоор хэн түүний гар хөл болсныг хэлэх боломжгүй.
-Хөвсгөл аймгийн Мөрөн суманд бага насны охиныг хүчирхийлсэн аймшигт хэрэг гарсан. Гэмт хэрэгтэн хэргээ хүлээсэн үү. Мөрдөн байцаах ажил дууссан гэсэн үү?
-Хараахан дуусаагүй байна. Хөдлөшгүй нотлох баримтаар түүнийг гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоосон бөгөөд Баянгол дүүрэгт 9-12 настай охидыг мөн хүчирхийлсэн болох нь тогтоогдсон. Мөрдөн байцаах ажил дуусах дөхөж байгаа.
-Тариалан эрхлэлтийг дэмжих сан гийн дарга болон албан тушаалтнууд их хэмжээний мөнгө завшсан хэрэг нэг хэсэг олны анхаарал татаж байсан. Энэ хэрэг нам жим болчихлоо. Танай байгууллага шалгаж байна уу. Одоо энэ хэрэг хаана байна вэ?
-Иргэн А, Г, А, С нарт хол богдох хэргийг шалгаад Нийслэлийн прокурорт ял лах дүгнэлт үйлдүүлэхээр шилж үүлсэн. Харин эрх мэд лээ хэтрүүлэн ашигласан удирдлагын хэргийг харьяаллын дагуу Авлигатай тэмцэх газарт шилжүүлсэн гэв. Үйлдвэр худалдааны яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Сүрэнхорын хэргийн мөрдөн байцаах ажил дуусаж, өнөөдөр хэргийг Сүхбаатар дүүргийн шүүх эцэслэн шийдэх гэж байна. Манай улсын олон иргэн хар тамхи, мансууруулах бодис тээвэрлэж байгаад баригдан, өмнөд хөршид торны цаана суусаар байна. Түүний нэг, иргэн Ч.Байгалмааг хар тамхи зөөх ажилд уруу татсан н.Оюунбилэг, н.Гантуул нарын хэргийн мөрдөн байцаах ажил дуусаж, Баянгол дүүргийн шүүхэд шилжүүлсэн аж. Одоогоор шүүх хурлын тов гараагүй байна.