Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж байсан “Амлалт нэхэх ард түмний холбоо”-ны зургаан гишүүнийг машинаар дайрч, хүндэвтэр гэмтээсэн М.Машбатад холбогдох хэргийг өнгөрсөн баасан гаригт Сүхбаатар дүүргийн шүүхэд хэлэлцлээ. Шүүх хурлаар М.Машбатыг хэрэг хүлээх чадваргүй, сэтгэцийн өвчтэй хэмээн Сэтгэц эмгэг судлалын төв буюу Шархадны эмнэлгийн байнгын хяналтад байлгаж эмчлүүлэхээр шийдвэрлэжээ.
Түүнийг гэм буруутайд тооцож цагдан хорих хугацаанд хууль хяналтын байгууллагаас гурван удаа удаа сэтгэцийн шинжилгээнд оруулахад “Хэрэг хүлээх чадвартай, эрүүл” гэж гарсан юм. Харин түүнийг хэрэг хүлээх чадвартай гэсэн дүгнэлтийг сэтгэцийн эмч нар өөрсдөө хариуцлагаас мултрах гэж гаргасан гэж зарим хүн үзэж байсан. Түүнийг Шархадны сэтгэцийн эмнэлэгт хэвтүүлэхээр аваачих үед тус төвийн эмч нар авалгүй хөөж явуулсан гэсэн мэдээлэл бий.
Шүүхээс түүнд холбогдох хэргийг эрүүл мэндийн шалтгааны улмаас түдгэлзүүлж, хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн байна.
М.Машбат нь 1986, 1990, 1999 онд удаа дараа ял шийтгүүлж байсан нэгэн аж.
Г.АРВИЖИХ