“Бий Юнайтед” ХХК-ийн ажилтнууд хоолны хордлого авлаа гэсэн мэдээллийн дагуу мэргэжлийн байгууллагууд оролцсон ажлын хэсэг гарч шалгажээ. Тус компанийн ажилтнууд энэ сарын 10-нд нийслэлийн Чингэлтэй дүүргийн II хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жаргалан“ цайны газраас цуйван, хуушуур авч хооллосноос 11 хүн хордлогод орсон нь шалгалтаар тогтоогдсон байна.
Одоогийн байдлаар зургаан хүн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж, тав нь гэрээр өрхийн эмчийн хяналтад байгаа аж. Эмнэлэгт хэвтсэн иргэдийн биеийн байдал ямар байгааг ХӨСҮТийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбэсэлмаагаас тодруулахад “Хоол ны хордлого авсан иргэд манайд хордлого тайлах эмчилгээ хийлгэж байна. Биеийн байдал нь харьцангуй сайжирсан. Шинжилгээний хариу маргааш гарна” гэв. Харин нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас тус цайны газрын үйл ажиллагааг түр хугацаагаар хаажээ.
Хоолноос дээж авч шинжилгээ хийсэн бөгөөд хариу нь хараахан гараагүй байгаа аж.
С.ЗАЯА