Архангай аймгийн Хотонт сумын ойролцоо өнгөрөгч мягмар гаригт хоёр машин мөргөлдөж, дөрвөн хүн амь насаа алджээ. Улаанбаатар руу явж байсан УБЕ 90-27 дугаартай микроавтобус, УБТ 41-88 дугаарын суудлын автомашинтай мөргөлдөхөд 5-36 насны дөрвөн хүн амь насаа алдсан юм байна.
Аймгийн Онцгой байдлын хэлтсийн Аврах отрядын бүлгийн албан хаагчид цогцсыг гарган, хууль хяналтын байгууллагад шилжүүлжээ.
Х.ХАНГАЛ