Хөвсгөл аймагт найман настай охиныг хэрцгийгээр хөнөөж цогцсыг нь цүнхэнд хийж орхисон хэрэгт буруутгагдаад байгаа Н.МөнхОргилд холбогдох хэргийг УМБГын Онц хүнд, зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсээс шалгаж дуусаад прокурорт шилжүүлжээ. Түүнийг бусдыг хүчирхийлсэн, амь насыг нь санаатай бүрэлгэсэн, холбогдох хууль хяналтын байгууллагаас оргосон гэсэн үндэслэлээр яллагдагчаар татаад байгаа юм. Тэрбээр дээрх хэргийг үйлдэхээс өмнө Баянгол дүүрэгт бага насны гурван охиныг хүчирхийлсэн хэргээр давхар буруутгагдаад байгаа.
Н.МөнхОргилыг хохирогч охидод танин олуулалт хийхэд хүчирхийлэгч болохыг нь баталсан тухай эх сурвалж мэдээлж байна. Хэдийгээр Н.МөнхОргил хэргээ хүлээгээгүй ч үйлдсэн хэргүүд нь хөдөлшгүй баримтаар тогтоогдсон учраас мөрдөн байцаалт дуусаж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлжээ.