БНСУ-ын Засгийн газраас цагаачдыг нутаг буцаах нэгдсэн арга хэмжээг өнгөрөгч тавдугаар сараас эхлүүлсэн.
Тус улсад удахгүй болох гэж байгаа Их-20-ийн уулзалтын үеэр үймээн самуун дэгдэхээс сэргийлж эл арга хэмжээг явуулж байгаа талаар тус улсын хэвлэлүүд мэдээлж байгаа.
Гэвч тавдугаар сард өрнүүлсэн цагаачдыг сайн дураар нь нутаг буцаах ажиллагаа төдийлэн амжилттай болоогүй учир өнгөрсөн сард албадан баривчилж эхэлсэн юм.
Гэтэл энэ нь ч үр дүнтэй болоогүй бололтой хууль, цагдаагийнхан нь гадаадын иргэд ажилладаг улсынхаа том, жижиг үйлдвэрүүдэд шалгалт хийж цагаачдыг гарах гарцгүй болгож байгаа гэнэ.
Ингэхдээ үйлдвэрүүдэд ажиллаж байгаа гадаадын гэрээт ажилчдыг ч шалгаж байгаа аж.
Д.Эрдэнэцэцэг