Өчигдөр Их тэнгэрийн амны зүүн талын Туул голд орж байгаад хүн живж алга боллоо гэсэн дуудлагын дагуу Аврах Отрядын тусгай анги очиход СБД-ийн 11-р хороо 9-р байрны оршин суугч эрэгтэй 20 настай Б голын усанд живж амиа алдсан байжээ. Түүний цогцсыг гурван метрийн гүнээс гарган авсан байна.