Түүхэн хүмүүсийн амьдралаас сэдэвлэсэн “Эртний сайхан” үзэсгэлэнг Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд өнөөдөр нээнэ. “Өвлөн бүтээх өнөө ирээдүй” уриатай үзэсгэлэнд дөрвөн хүний амьдралаас сэдэвлэсэн бүтээл туурвилуудыг дэлгэх аж.
Тухайлбал, улсын эх дагина Ц.Дондогдулам, Төрийн шагналт, зураач Э.Чойдог, Монголын орчин цагийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг, их зохиолч С.Буяннэмэх, Хөдөлмөрийн баатар, дархан аварга Ж.Мөнхбат нарыг дүрслэх урлагийн ахмад уран бүтээлчид хэрхэн туурвисныг тольдох боломжтой. 50 гаруй бүтээлийг багтаасан эл үзэсгэлэн энэ сарын 15-ныг дуустал үргэлжилнэ.
Ч.ЗУЛ