Архангай аймагт үйл ажиллагаа явуулдаг “Malchin” амралтын газрынхан бие даалтын хоногоор нь сурагчдыг үнэгүй аялуулж байна. Тус амралтын газар нь аймгийн төв буюу Эрдэнэбулган сумын ойролцоо үйл ажиллагаа явуулдаг аж. Тэд амьтадтай танилцах хүсэлтэй хүүхдүүдийг автобусаар үнэгүй зорчуулж буй гэнэ. Ингээд малчин айлд нэг өдрийг өнгөрүүлэх боломж олгох юм байна.
Таван хошуу малыг хэрхэн маллах, сүү сааль бэлтгэх, гэрийн тэжээвэр болон бусад амьтныг яаж хооллох гээд танин мэдэхүйн аяллыг зохион байгуулж буй аж. Энэхүү аялалд хүүхдүүд олноор бүртгүүлж буй гэнэ. Тэд эцэг, эхтэйгээ аялах боломжтойгоороо онцлог юм билээ. Энэхүү санаачилгыг сурагчдын хөгжилд хувь нэмэр оруулсан үр дүнтэй ажил хэмээн Боловсролын ерөнхий газрынхан онцолжээ.
А.ДӨЛГӨӨН