Уур амьсгалын өөрчлөлт нь эрдэмтдийн дунд өрнөдөг гол маргааны нэг. Маш цөөхөн эрдэмтэд хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй гэсэн ойлголтыг үгүйсгэдэг байна.
Дэлхийн цаг уурын байгууллагын мэдээлснээр, дэлхийн дулаарлыг хоёр хэмээс доош хэмжээнд байлгахыг хүсвэл нүүрстөрөгчийн давхар ислийг зайлшгүй бууруулах. Мөн 1.5 хэмийн дулаарлыг хязгаарлахын тулд 2020-2030 оны хооронд чулуужсан түлшний үйлдвэрлэлийг зургаа орчим хувиар бууруулах шаардлагатай байгааг тайланд дурджээ.
Манай гарагийн хуурай газрын ердөө 0.8% нь жилийн дундаж температур 29С-ээс дээш байдаг ба ихэвчлэн энэ хэм нь Сахарын цөл, Саудын Арабт тохиолддог байж. "Хүний ирээдүй" нэртэй саяхан хийсэн судалгаагаар 2070 он гэхэд их хэмжээний хүлэмжийн хий ялгаруулж байгаа нөхцөлд тэсэхийн аргагүй хэт халалт гурван тэрбум хүнд нөлөөлж болзошгүйг тогтоожээ.
Эрчим хүчний амлалт, компанит ажлыг үл харгалзан хуванцар үйлдвэрлэл, хэрэглээ ойрын 20 жилд хоёр дахин, 2050-аад оны эхээр дөрөв дахин өсөх төлөвтэй байна гэж "Хайнрих Болл нийгэм-улс төр судлалын сан"-гаас анхааруулав. Биологийн төрөл зүйл, зэрлэг ан амьтдад үзүүлэх хор хөнөөлийг үл тоомсорлож байгаа ч гэсэн CO2, метан зэрэг хүлэмжийн хий нь хуванцар сав үйлдвэрлэл, хэрэглэхэд хүлэмжийн хий ялгардаг тул тулгамдсан асуудал болоод байна.
Мөн Earth.Org сайтын мэдээлснээр, дэлхийн өнөөгийн төлөв байдлын дагуу цаг уурын өөрчлөлт нь зууны дунд үе гэхэд дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) 11-14%-тай тэнцэх хэмжээний хохирол амсах магадлалтай. Өндөр ялгаруулалтын хувилбар руу буцах нь 18%-ийн зардал гэсэн үг бөгөөд 2С-ээс доош байх нь зардлыг ердөө 4% хүртэл бууруулна гэжээ.
Эх сурвалж: https://charitydigital.org.uk/.../climate-change-facts...