Малайзын Пенан хотод болсон Зүүн Азийн өсвөр үеийн шатарчдын АШТ-д манай улсаас 39 тамирчин оюунаа сорьсон. Дээрх тэмцээний 14 хүртэлх насныхны хөвгүүдийн ангиллын стандарт төрөлд Г.Зэв хүрэл, 16 насныхад Б.Алдар аваргын төлөө тоглож, мөнгөн медаль хүртлээ. Охидоос 14 хүртэлх насныхад Дэлхийн шатрын холбооны мастер Д.Цэлмүүн, 16 насныхад А.Марал нар алтан медалийн төлөө өрсөлдсөн ч аман хүзүүдэв. Мөн 16 насныхны ангилалд оролцогчдоос Д.Өнөрзул III байрт шалгарчээ. Тэгвэл улсаа төлөөлж өрсөлдсөн 12 хүртэлх насны охидоос М.Цэлмэг тэргүүлж, Зүүн Азийн аваргаар тодрон Олон улсын шатрын холбооны эмэгтэй ФИДЕ мастер цолны болзол хангасан юм.
Сонирхуулахад, Монголын шатрын үндэсний шигшээ багийнхан Швейцарын Бил хотод энэ сарын 13-26-нд үргэлжлэх “Biel open” олон улсын фестивальд оролцож байна.