Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2024.07.10/ хуралдаан 06 цаг 15 минутад эхэлж, Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.Ингээд Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнийг нэр дэвшүүлэхийг дэмжлээ. Үүнээс гадна Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаж, мөн даргаа сонголоо. Энэ хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэнг сонгохыг дэмжив.
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдөр гишүүдийн 52 хувийн ирцтэй хуралдсан байна. Улмаар Төсвийн байнгын хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэнг нэр дэвшүүлэхийг дэмжлээ. Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооныхон энэ өдөр Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатарыг Байнгын хорооны даргаараа сонгосон байна.
Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргаар Ж.Золжаргал
Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргаар Ч.Ундрам
Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Л.Энхнасан
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Р.Сэддорж
Улсын Их Хурлын Ёс зүй, дэгийн байнгын хорооны даргаар Б.Баярбаатар нар ажиллахаар тохироо бүрджээ.