Цагдаагийн байгууллагаас Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Байгаль орчны газар, Монголын Байгаль орчны иргэний зөвлөлтэй хамтран зургадугаар сарын 10-ны өдрөөс наймдугаар сарын 12-ны өдрүүдэд “Байгаль хамгаалал-2024” нэгдсэн арга хэмжээг орон нутагт “ОРЧНОО БҮҮ БОХИРДУУЛ”, нийслэл хотод “ЦЭВЭРЧ ИРГЭН-ЦЭМЦГЭР ХОТ” уриатайгаар зохион байгуулж байна.
Энэ нь иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, аялал жуулчлалаас үүдэлтэй хүрээлэн байгаа орчинд үүсэж болзошгүй сөрөг нөлөөллөөс хамгаалах зорилготой. Мөн ахуйн болон аюултай хог хаягдал, олон нийтийн газар бие зассан, нус цэр шүлс, тамхины иш хаях, бусад төрлийн бохирдол /нүхэн жорлон/-оос сэргийлэх, хөрс, усны бохирдлын эх үүсвэрийг бууруулах, экологийн тэнцвэрт байдал алдагдахаас урьдчилан сэргийлэх, дээрх ажилд төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой аж.