Өчигдөр буюу энэ оны тавдугаар сарын 03-ны өдрийн 16 цагийн орчимд “Бага насны хоёр хүүхэд сураггүй алга боллоо” гэх дуудлага, мэдээлэл 18 цагийн орчимд цагдаагийн байгууллагад бүртгэгдэж, 90 алба хаагч, 2 эрэлч нохдын хамт эрэн сурвалжлах ажиллагааг амжилттай зохион байгуулж эсэн мэнд олсон талаар бид мэдээлсэн.
Бага насны хоёр хүүхдийг эрэн хайж, үнэрээр нь олсон ноход бол “Шонхор болон Альфа” дуудлагатай эрэлч ноход юм.
“Шонхор” дуудлагатай эрэлч нохой нь цагдаагийн байгууллагад 7 дахь жилдээ үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд 132 гэмт хэргийг халуун мөрөөр нь илрүүлж байсан юм.
“Альфа” дуудлагатай эрэлч нохой нь 2021 оноос хойш үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд 31 гэмт хэргийг илрүүлж, 109 гэмт хэрэгт чиглэл тогтоожээ.
Цагдаагийн байгууллагад өнөөдрийн байдлаар нийслэл болон орон нутагт 80 гаруй эрэлч нохой үүрэг гүйцэтгэж байна.