Эрүүгийн хэрэгт холбогдоод шүүхээр шийдвэрлэхийн өмнө оргон зугтаж БНСУ-д бүгж байсан Э.Т гэх залууг Засгийн газрын “Шувуу” ажиллагааны хүрээнд хүлээн авчээ. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд түүний гэм буруутай, эсэхийг дэнслүүлэхээр өнгөрсөн онд шилжүүлсэн байсан ч 2023 оны арванхоёрдугаар сард хилээр гарч явсан аж. Тиймээс тус шүүхийн шүүгч захирамж гарган олон улсад эрэн сурвалжлах ажиллагаа эхлүүлсэн байна. Улмаар БНСУ-д байгааг нь тогтоож, эх оронд нь ирүүлэх арга хэмжээг цагдаагийн байгууллага зохион байгуулснаар өөрөө хүсэлт гаргаж, уржигдар тус улсаас ирсэн онгоцноос буужээ. Энэ үед нь цагдаагийнхан саатуулсан байна.
Бэлтгэсэн Г.Орчлон