Соёлын яамнаас “Соёлын сэргэлт-2023” аяныг Монгол Улсын 21 аймаг, 330 сумдад зохион байгуулжээ. Аяны хүрээнд Соёлын дэд сайд М.Батбаяр болон албаны төлөөлөл дүүргүүдийн Соёлын ордны үйл ажиллагаатай танилцаж, удирдлагуудтай уулзалт хийлээ.
Уулзалтаар Соёлын ордны үйл ажиллагааг эрчимжүүлэх, арваннэгдүгээр сард зохион байгуулагдах “Соёлын бүтээлч сар” нэгдсэн аяны хүрээнд Бүх нийтийн соёлын боловсролын хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлэх, Ерөнхий боловсролын сургуулиудтай хамтран ажиллах, төлөвлөгөө гаргах зэрэг ажлуудыг санаачлан ажиллах үүрэг чиглэлийг дүүргийн соёлын ордны удирдлагуудад өглөө.
Мөн “Соёлын сэргэлт” аяны хүрээнд Соёлын бүтээлч сарын нэгдсэн үйл ажиллагаагаар бүх нийтийн соёлын боловсрол арга хэмжээг есөн дүүргийн долоон соёлын ордны үйл ажиллагааг Бүтээлч залуус болон хүүхэд залуучуудад чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллахаар төлөвлөж байгаагаа танилцууллаа.