Дүрслэх урлагийн шилдэг бүтээлүүдийг жил бүр сонгон шалгаруулж, улсын санд худалдан авдаг уламжлалтай. Түүнчлэн оны шилдэг бүтээлүүдээр үзэсгэлэнд элгэдэг билээ. Энэ жил улсын санд худалдан авах дүрслэх урлагийн шилдэг бүтээлүүдийг Монголын уран зургийн галерейд хүлээн авч байна. Өнөөдөр 17.00 цаг хүртэл уран бүтээлчид үүнд “сойх” бүтээлүүдээ ирүүлж болох нь. Энэ сарын 11-нээс эхлэн уран бүтээлчдийн ирүүлсэн бүтээл үүдээр үзэсгэлэн гаргахаар товложээ. Соёлын сайдын шийдвэрээр томилсон мэргэжлийн зөвлөл хоёр шаттай шалгаруулалт явуулсны үндсэн дээр энэ сарын 23-нд улсын санд худалдан авах бүтээлүүдийг тодруулах юм. Уран бүтээлчид үүнд оролцохын тулд сүүлийн гурван жилийн дотор туурвисан бүтээлүүдээ ирүүлэх шаардлагатай. Нэг уран бүтээлч ихдээ хоёр бүтээлээ өрсөлдүүлэх боломжтой аж.