Онцгой байдлын ерөнхий газраас Барилга, хот байгуулалтын Улсын албанд явуулж буй “Бэлэн байдлын үзлэг”-ийн сүүлийн шат 2023.09.21-ний өдөр болж өндөрлөлөө. Тус үзлэгийн хүрээнд Барилга, хот байгуулалтын яамны Улсын албаны Шуурхай штаб, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнд газар хөдлөлтийн гамшгийн нөхцөл байдал сэдвээр “цагийн байдал” өгч Улсын алба гамшгаас хамгаалах төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх буй байдал, хүч нэмэгдүүлэх болон холбоо мэдээллийн үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулж байгааг хянаж, мэргэжлийн заавар, зөвлөгөө өгч ажиллалаа.
Барилга, хот байгуулалтын Улсын алба гамшгаас сэргийлэх бэлэн байдлын үзлэгээр сайн үр дүн үзүүлж ажиллалаа гэдгийг ажлын хэсгийн ахлагч, Онцгой байдлын ерөнхий газрын Ажиллагааны удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Б.Мягмардорж онцолсон юм.
Мөн Барилга, хот байгуулалтын Улсын алба нь “барилгын салбар гамшгийн эсрэг хамтдаа” уриаг дэвшүүлж, үзлэгт бэлтгэл сайн хангаж, идэвх санаачлагатай, зохион байгуулалт сайтай оролцсонд талархал илэрхийлж, цаашид анхаарч сайжруулах ажиллагаануудын хүрээнд мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг өгөв. Түүнчлэн ОБЕГ гамшгийн эрсдэлээс хамгаалах үйл ажиллагаанд БХБУА-тай хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлэв.