Цагдаагийн байгууллагад 2023 оны есдүгээр сарын 21-ний өдөр Нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн хүүхдийн ариун цэврийн өрөөнд “Хяналтын камер байршуулсан байна” гэх мэдээлэл бүртгэгдсэн. Тус дүүргийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагааг эхлүүлсэн. Улмаар 23 дугаар сургуулийн ариун цэврийн өрөөнд камер байршуулсан байжээ.
Цагдаагийн байгууллагад 2023 оны эхний найман сарын байдлаар Зөрчлийн тухай хуулийн 6.22 дугаар зүйлд заасан 11 зөрчил, Эрүүгийн хуулийн 13.8 дугаар зүйлд заасан хэрэг гурав бүртгэгдсэн байна.
Хуулийн тайлбар: Ариун цэврийн өрөө, хувцас солих өрөө, нийтийн үйлчилгээний газрын тусгай зориулалтын үйлчилгээний өрөө, караокены өрөө, зочид буудлын өрөө, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх хэвтүүлэн эмчлэх өрөөнд хяналтын камер байрлуулахыг хориглодог. Эдгээр нь хувь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд илтэд халдахаар байршил юм.