Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны гуравдугаар хуралдаан Төрийн ордонд болж байна. Хуралдаанд Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга болон Зам, тээврийн хөгжлийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Гадаад харилцааны яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны удирдлагууд оролцож байна.
Хуралдаанаар Хилийн боомтын менежментийн тавдугаар хуралдааны тухай, Цагаандэл-Уул хөгжлийн төлөвлөгөө, Замын-Үүд-Эрээн боомтыг 24 цагийн ажиллагаатай болгох тухай зэрэг 11 багц асуудлыг хэлэлцэж эхэллээ. Тухайлбал, Замын-Үүд боомтыг 24 цагийн үйл ажиллагаатай болгох асуудлыг ирэх 2024 онд ажил хэрэг болгох юм байна.