Яагаад эцэг эхчүүд бэлгийн хүчирхийллийн талаар охинтойгоо ярилцах хэрэгтэй вэ? Учир нь хүүхэд найз нөхдийн ам дамжсан яриа, интернэт гэх зэрэг шүүлтүүргүй эх сурвалжаас ташаа мэдээлэл авдаг. Тиймээс эцэг, эхчүүд охиндоо үнэн зөв мэдээллийг өгч, нээлттэй ярилцдаг байх нь чухал юм.
Он гарсаар цагдаагийн байгууллагад бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах буюу Эрүүгийн хуулийн 12.2-т заасан гэмт хэрэг 15 бүртгэгджээ.
Шинэчилсэн Эрүүгийн хуулийн 12.2 дугаар зүйлд “Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах” гэмт хэргийн шинжийг оновчтой бус байдлаар заасан гэж судлаачид үздэг. Тодруулбал, “Хохирогчийн зөвшөөрлөөр бэлгийн харилцаанд орох үедээ хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, тохуурхан доромжилж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан бол...” гэж заасан нь бусад нөхцөлд бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасныг гэмт хэрэгт тооцохгүй байдлыг үүсгэдэг гэж аж. Тухайлбал, бэлгийн харилцаанд орохгүйгээр хүнийг айлган сүрдүүлж, хүч хэрэглэхээр заналхийлж эсвэл хуурч мэхлэн бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан бол хэрхэн зүйлчлэх нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэл, хүчиндэх, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэргийн (үйлдлийн) дунд зай үлдээд зарим бэлгийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл хийсэн гэмт хэрэгтэнд ял завших боломж бий болгосон гэдэгтнэй олон судлаач санал нийлдэг.