УИХ-ын гишүүн асан Д.Гантулга хүчин хэрэгт дахин холбогдлоо. Тодруулбал, цагдаагийн байгууллагад 2023 оны есдүгээр сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэр бүхий зочид буудалд иргэн Д.Гантулга нь бусдыг хүчиндэхийг завдсан гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст гомдол, мэдээллийн бүртгэлд авч, шалгалтын ажиллагаа явуулж байна.
Ташрамд дурдахад Б.Гантулга нь өмнө хүчингийн хэргээр хоёр жилийн ял сонсож байсан юм. Өмнө нь Д.Гантулгад Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ял оноож байсан билээ.