Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ХААН банкны ажилтан касснаасаа их хэмжээний мөнгө авч тоглосон хэрэгт холбогджээ. Цагдаагийн байгууллагад 2023 оны есдүгээр сарын 15-ны өдөр хэргийн талаарх мэдээлэл ирсэн байна.
Тодруулбал, “Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ХААН банкны ажилтан кассаас их хэмжээний мөнгө ашиглаж цахим мөрийтэй тогтлоом тоглосон байж болзошгүй байна” гэх гомдол, мэдээлэл бүртгэгдсэн аж. Тус аймгийн цагдаагийн газраас дээрх 300 000 000 төгрөгөөр тоглосон гэх гомдол мэдээллийн мөрөөр мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.