Завхан аймгаас чацаргана ачиж ирсэн жолоочийг хясан боогдуулж хахууль авсан тухай мэдээлэл энэ оны есдүгээр сарын 07-нд олон нийтийн сүлжээнд тархсан. Тэгвэл АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шуурхай шалгаад яллах дүгнэлт үйлдүүлж шүүхээр шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.
Нийслэлийн мал эмнэлгийн газрын Мал эмнэлгийн хяналтын цэгийн улсын байцаагч Х нь "Эмээлт" шалган нэвтрүүлэх цэгээр нэвтэрсэн жолооч Э-ын тээвэрлэж явсан 1 тонн чацаргана жимсэнд шалгалт явуулж өөрийн албан тушаалын тодорхойлолтод хамаарахгүй чиг үүргийг хэрэгжүүлэн, жолооч Э-ын тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолооны үнэмлэхийг хураан авч, хясан боогдуулж, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд 150 мянган төгрөгийн хахууль өгөхийг шаардаж, улмаар эхнэрийнхээ дансаар жолоочоос 20 мянган төгрөгийн хахууль авсан нь тогтоогдсон бөгөөд уг хэргийг өнгөрсөн долоо хоногт шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүллээ.