НЗДТГ-аас “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгдөг.
Энэ сарын өдөрлөг нөгөөдөр буюу есдүгээр сарын 20-нд 09.00-17.00 цагийн хооронд үргэлжилнэ.
Иргэн та Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн салбаруудад очиж болон 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсаар холбогдон иргэний эрх зүй, захиргааны эрх зүй, эрүүгийн эрх зүй болон гэр бүл, гэрээний эрх зүй зэрэг сэдвээр хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой.