Энэ оны есдүгээр сарын 17-ны өдрийн 21 цаг 10 минутад Хан-Уул дүүргийн 5 дугаар хороонд О-гийн байшинд гал гарчээ.
Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн гал унтраах, автомашины жолооч ахлагч Х.Баттулга харуул ээлжнээс буугаад амарч байхдаа гал гарч байхыг харж гал унтраах анги хүрэлцэн ирэх хугацаанд тус байшинд байсан эхнэр Д, (бие давхар) хүү Т 6 настай, охин Х 11 настай (галд түлэгдсэн) 2 хүүхдүүдийн хамт аварч, гарсан гал түймрийг түргэн шуурхай унтрааж 3 иргэнийг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгч ажиллаа.