Ховд аймаг, Буянт сум. Норжинхайрхан багийн “Хөх булан” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 21 км, сумын төвөөс баруун хойд зүгт 10 км-т/ суудлын 2 автомашин мөргөлдөж, 1 автомашин нь шатаж байна гэсэн дуудлагыг 09.10-ны өдрийн 22.21 цагт хүлээн авсан аж.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчид 21 км замыг туулан 22.42 цагт очиход Баян-Өлгий аймгаас Ховд аймгийн чиглэлд зорчиж явсан “Приус-20” загварын суудлын /2 зорчигчтой/ автомашин, Ховд аймгаас Баян-Өлгий аймгийн чиглэлд зорчиж явсан “Приус-20” загварын суудлын /5 зорчигтой/ автомашин хоорондоо мөргөлдсөний улмаас 1 автомашин шатаж, автомашины бүхээгт Ховд аймгийн Буянт сумын харьяат иргэн С/61 настай, эрэгтэй/, А /51 настай, эрэгтэй/ нар хавчуулагдан шатаж нас барсан, 2 дахь автомашины бүхээг дотор Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат иргэн С/61 настай, эмэгтэй/ хавчуулагдаж нас барсан байсан тул гал түймрийг унтрааж, цогцсуудыг гарган тус аймгийн Цагдаагийн газрын бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.
Ослын улмаас 2 тээврийн хэрэгслийн жолооч, зорчиж явсан 3, нийт 5 хүн амь насаа алдаж, 2 зорчигч гэмтсэн байна. Амь насаа алдсан иргэдийн 3 нь ослын газар дээр, 2 нь эмнэлэгийн тусламж авсан хэдий ч гэмтлийн улмаас амь насаа алджээ.
1. Үзэгдэх орчин хязгаарлагдмал замд гүйцэж түрүүлэх үйлдэл хийхгүй байх, амжих байх гэсэн эрсдэлтэй үйлдлээс осол гардаг,
2. Замын нөхцөл байдалд хурдаа тохируулж хөдөлгөөнд оролцох,
3. Холын замд гарахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангах, тэнхлэг тохиргоо хийлгэх болон явах эд ангид эвдрэл, гэмтэл үүссэн эсэхийг сайтар шалгах,
4. Хэт ядарсан үед болон архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үед жолоо барихгүй байх,
5. Жолоодох эрхийн үнэмлэхгүй болон насанд хүрээгүй хүнд жолоо шилжүүлэхгүй байх,
6. Аюулгүйн бүс нь зөвхөн жолоочид биш тухайн тээврийн хэрэгсэлд сууж буй хүн бүр зүүж эрсдлийг бууруулах боломжтой,
7. Гэрэл шилжүүлэх нь өөдөөс ирж буй тээврийн хэрэгсэл, иргэдийн амь нас, аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалах үйлдэл гэдгийг анхаарч зам тээврийн ослоос урьдчилан сэргийлээрэй.