Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгт холбогдох хэргийн шүүх хурал маргаашийн 15.00 цаг хүртэл хойшиллоо.
Тодруулбал, Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг нь Сингапур улсад эмчлүүлэх шаардлагатай хэмээн хилийн хоригоо цуцлуулан, гурван тэрбум төгрөгийн барьцаа үлдээж хилээр гарсан. Тэгвэл Нийслэлийн Прокурорын газраас Д.Эрдэнэбилэгийг эх орондоо ирсэн даруйд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах, барьцаанд үлдээсэн гэх гурван тэрбум төгрөгийг улсын орлого болгох саналыг шүүхэд хүргүүлээд байсан. Гэвч Д.Эрдэнэбилэгт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болох байсан боловч заал танхимаас шалтгаалаад маргааш хүртэл дахин хойшиллоо.
Эл шүүх хурал өчигдөр болох байсан ч, "өмгөөлөгч нь хуралд оролцох боломжгүй" гэдгээ мэдэгдсэн учир шүүх хурлыг хойшлуулаад байв.