Цахим сүлжээнд өсвөр насны хүүхэд бусдын биед халдаж буй бичлэг нийтлэгдсэний дагуу цагдаагийн байгууллагаас шалгахад дээрх үйлдэл нь энэ оны дөрөвдүгээр сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороон нутаг дэсвгэрт болсон бөгөөд тухайн үед бүртгэн, шалгалтын ажиллагаа явуулсан аж.
Шалгалтаар 16 настай, эмэгтэй Э нь 16 настай, эмэгтэй Г-ийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан нь тогтоогдож, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, 2023 оны долоодугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ял шийтгэгдсэн байна.