Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо амиа хорлох зорилготой утсаар холбогдсон дуудлагыг наймдугаар сарын 14-ний өдрийн 21.52 цагт хүлээн авсан аж.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн М /15 настай, эмэгтэй/ нь 10 дугаар давхрын орцны цонхон дээр сууж байсныг 20 минут ажиллаж эсэн мэнд буулган Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн эргүүлийн офицерт хүлээлгэн өгсөн.