Булган аймгийн Сайхан сумын Угалз багийн “Хунтын рашаан” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 130 км, сумын төвөөс баруун урд зүгт 30 км/-т “Хунт” нуурын шаварт биеэ эмчлэх гэж нуур луу орсон иргэн Б живсэн тухай дуудлагыг наймдугаар сарын 11-ний өдрийн 18.10 цагт хүлээн авсан аж.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах, салбар, Булган аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид 08.13-ны өдрийн 06.00 цагаас эхлэн 13.23 цаг хүртэл иргэн Б /41 настай, эрэгтэй/-ыг “Хунт нуур”-ын усанд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж эргээс 30 метр, 2.5 метрийн гүнээс цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.