Энэ оны долдугаар сард улсын хэмжээнд 201 235 зөрчлийн хэрэг бүртгэгдсэн нь өмнөх сарынхаас 24.7 хувиар буурсан үзүүлэлт болсныг прокурорын байгууллагаас мэдээлэв. Нийт хэргийн 63.5 хувь нь нийслэлд, 36.5 хувь нь орон нутагт бүртгэгдсэн бол үүний 95.2 хувийг цагдаагийн, үлдсэнийг нь бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд шалгаж, шийдвэрлэжээ. Энэ хугацаанд 191 638 хүн, 494 хуулийн этгээд Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгүүлсэн нь өмнөх сарынхаас 22.5-27.1 хувиар буурчээ. Эдгээр хэргийн улмаас 2.9 тэрбум төгрөгийн хохирол учирснаас одоогийн байдлаар 784 саяыг нь барагдуулаад буй аж. Өмнөх сарынх нь үзүүлэлттэй харьцуулахад Нийгмийн даатгалын, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, хүүхдийн эрх зөрчсөн хэргийн тоо хамгийн өндөр буюу 43.2-63.1 хувиар буурсан байна.
Бэлтгэсэн: Н.Мишээл