Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багийн “Гахайн байр” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 8 км/-т “Хэрлэн” голд нэг хүн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ орсон тухай дуудлагыг наймдугаар сарын 08-ны өдрийн 21.28 цагт хүлээн авсан аж.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход иргэн Ц /50 настай, эмэгтэй/ нь “Хэрлэн” голд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ амиа хорлох зорилгоор орсон байсныг 8 минут ажиллаж эсэн мэнд гарган аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Гантөмөрт хүлээлгэн өгсөн байна.