Цагдаагийн байгууллагад наймдугаар сарын 7-ны 21 цагийн орчимд БЗД-ийн зургаадугаар хороонд байрлах цахим тоглоомын газарт хүн бусдад хутгалуулсан гэх дуудлага ирсэн байна.
Тодруулбал, "Дуудлага, мэдээллийн дагуу шалгахад 33 настай, эрэгтэй У-ын зүүн суганы орчим 39 настай, эрэгтэй Б нь нэг удаа хутгалж, хэргийн газраас зугтсан нөхцөл байдал тогтоогдсон аж.
Шуурхай эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж, сэжигтэй этгээдийг саатуулсан бөгөөд тухайн үед гартаа хутга барьж, скочоор бэхэлсэн байдалтай цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцэн хутгаар өөрийнхөө болон бусдын амь насанд хохирол учруулж болзошгүй үйлдэл гаргасан тул нэг бүрийн тусгай хэрэгсэл болох резинэн сумтай бууг ашиглан гэмт этгээдийг аюулгүй болгож дайчлан баривчилсан.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хохирогчийг зүс таних Б нь цахим тоглоомын газрын үүдэнд таарахдаа хувийн таарамжгүй шалтгааны улмаас зүүн суга орчимд хутгалж гэмтээсэн,
Сэжигтэн Б нь 39 настай, эрэгтэй, нийт 5 удаагийн ял шийтгэлтэй. Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас Нэгдсэн үндэстний байгууллагын сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтад багтсан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн” эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа, Б-д таслан сэргийлэх арга хэмжээ авсан гэж ЦЕГ-аас мэдээллээ.