Нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн “Нүүрсний хэрэг” гэх тодотголтой 11 яллагдагч, 141 хавтастай эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэхээр наймдугаар сарын 01-ний өдөр ирүүлсэн аж.
Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2022 оны гуравдугаар сарын 4-ний өдрийн 53 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-д заасан журмын дагуу прокуророос хэргийг хүлээн авах явцад яллагдагч болон тэдгээрийн өмгөөлөгч нарын зүгээс Улсын Ерөнхий прокурорт гомдол гаргасны дагуу Нийслэлийн Прокуророос тухайн гомдлыг шийдвэрлэх хүртэл хугацаагаар хэргийг буцаан татсан.
Тэгвэл Нийслэлийн Прокурорын газраас “Нүүрсний” гэх тодотголтой эрүүгийн хэрэгт холбогдуулан 11 хүнд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 142 хавтас эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх наймдугаар сарын 4-ний өдрийн 14 цаг 50 минутад хүлээн авчээ.