Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир багийн “Элсний гэзэг” гэдэг газар буюу аймгийн төвөөс зүүн урд зүгт 167 км, сумын төвөөс урд зүгт 4 км-т 2 хүн “Хараа” голыг явганаар гаталж байгаад 1 хүн нь живсэн тухай дуудлагыг долдугаар сарын 29-ний өдрийн 17:48 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчид иргэн У буюу 23 настай, эмэгтэйг долдугаар сарын 30-ны өдрийн 06:35 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, тус өдрийн 12:47 цагт цогцсыг нь олжээ. Тодруулбал, “Элсний гэзэг” гэх газраас баруун хойд зүгт 9 км-т, “96 дугаар точка” гэдэг газар, “Хараа” голоос цогцсыг олж гарган, Мандал сумын сум дундын Цагдаагийн хэлтэст шилжүүлэн өгсөн байна.