Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлх багийн Чулуутын хавцал гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 140 км, сумын төвөөс баруун хойд зүгт 18 км, Тариат сумаас зүүн зүгт 40 км/-т Улаанбаатар хотоос Архангай аймгийн чиглэлд аялж явсан иргэн М /30 настай, эрэгтэй/ нь “Чулуут” хавцлаас хөл алдан унаж сураггүй болсон тухай дуудлагыг долоодугаар сарын 27-ны өдрийн 23.05 цагт хүлээн авсан аж.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Тариат сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид очиж Улаанбаатар хотоос Архангай аймгийн чиглэлд аялж явсан иргэн М /30 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулан ажиллаж долоодугаар сарын 28-ны өдрийн 06.24 цагт “Чулуут”-ын хавцлаас цогцсыг олж гарган тус аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлэн өгсөн.