Нийслэлийн Баянгол дүүргийн 5 дугаар хорооны 9 давхар орон сууцны барилгын 3 давхарт цахилгаан шат гацаж дотор нь 1 хүн агааргүйдсэн тухай дуудлагыг долоодугаар сарын 27-ны өдрийн 02.08 цагт хүлээн авсан аж.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очиж иргэн Д/49 настай эрэгтэй/-ийг цахилгаан шатнаас эсэн мэнд гаргасан.