Хууль бусаар ашигт малтмал олборлосон гэмт хэргийн шинжтэй үйлдлийг илрүүллээ. Экологийн цагдаагийн албанаас Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг Туул голын сав газарт хяналт, шалгалтыг зохион байгуулжээ.
Төв аймгийн Заамар сумын харьяат А.А нь тус нутаг дэвсгэрт экскаватор 2, хово маркийн ачааны автомашин 2, алт угаах төхөөрөмж 1, ковш (түрэгч техник) 1, дизель цахилгаан үүсгүүр 2, ус шахагч носос 2, нийт 10 техник хэрэгслийг ашиглан, Бүрэгхангай сумын Дэрстэй баг Туул голын сав газарт голоос 50 метр орчим газарт 8 метр гүн 40х50 метр орчим ухаш нүх үүсгэж зохих зөвшөөрөлгүй ашигт малтмал олборлосон үйлдлийг илрүүлэн шалгаж байна. Хууль бусаар ашигт малтмал олборлохдоо ашиглаж байсан техник хэрэгсэл, алт угаах төхөөрөмжид үзлэг, 52.66 грамм алтыг хураан авсан байна.