Өнөөдөр гадаа үүлэрхэг, 23 хэм дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 207 дахь өдөр бөгөөд он дуусахад 158 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 23 хэмийн дулаан бол шөнөдөө 8 хэм дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 8, Салхины эх одтой, хөхөгчин тахиа өдөр. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морьж жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөхийг цээрлэх хэрэгтэй ба гарагийг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш авах нь 3442.00, зарах нь 3445.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль авах нь 38.10, зарах нь 38.30, харин юань авах нь 481.00, зарах нь 489.00 вон авах нь 2.65, зарах нь 2.70 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
-
08.30 цагт Засгийн газрын ээлжит хуралдаан болно.
-
11.00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хэвлэлийн бага хурал зарлажээ. Хурлаар Монгол Улсын шүүхийн 2023 оны эхний хагас жилийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээг танилцуулна. Утас: 9898-0404, 9995-8284.
-
Архангай, Хэнтий аймгийн 100 жилийн ойн баяр наадам эхэлж байна. Энэ жил Хэнтий, Архангай, Завхан, Төв, Говь-Алтай аймгуудын түүхт 100 жилийн ой тохиож байна.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Америкийн жүжигчин Сандра Буллок 1964 оны энэ өдөр мэндэлжээ.
- Мөн 1955 оны энэ өдөр Пакистаны 11-р ерөнхийлөгч Асиф Али Зардари мэндэлжээ.
- 1931 онд Японы уран дасгалч (гимнастикч) Оно Такаши мэндэлж байжээ.
- 1957 онд Гватемал улсын цэргийн дэг тогтоогч Карлос Кастильо Армасыг хөнөөсөн.
- 1945 онд Германы Потсдам хотноо болсон бага хурлын хүрээнд Потсдамын тунхгийг үзэглэсэн.
- 1868 онд Франц улс Номхон далайн өмнөд талын Таити арлыг өөрийн мэдэлд авсан.
- 1847 онд Өрнө Африкийн Либери улс тусгаар тогтнолоо зарлан тунхагласан.