Монголын жүдо бөхийн ертөнцөд цахиур хагалж, зоримог, шийдэмгий барилдаанаараа дэлхийн дэвжээнд танигдан, шагналын тавцанд зогссон содон нэртэй тамирчин бол Л.Энхрийлэн. Үндэсний шигшээ баг, ШШГЕГ-ын харьяа “Сүлд” спорт хороогоор овоглодог тэрбээр “Их дуулга”-ын алт, хүрэл, ДАШТ-ий хошой хүрэл медальтай. Өсвөр үе, залуучуудын УАШТ-ий дөрөв , насанд хүрэгчдийн УАШТ-ий хоёр ч түрүүтэй түүнийг дайчин, тууштай, амархан бууж өгдөггүй зан нь амжилтаас атгуулсан гэдэг. Эмээдээ хөтлүүлээд Спортын төв ордонд жүдогоор хичээллэхээр ирж байсан шавилхан охин өдгөө тивийн аварга, олимпын медальтнуудын хүчтэй өрсөлдөгч болж, шилдгүүдийн эгнээнд хэдийн жагсжээ.
-Улаанбаатарын “Их дуулга” тэмцээн сарын дараа эхлэх нь. Катарын Дохагаас ирээд бэлтгэлдээ шаргуу орсон дуу лдлаа. Та энэ жил аваргаа хамгаалж зодоглох байх.
-Дохагаас ирснийхээ дараа хэд хоног амраад бэлтгэлдээ орлоо. Эх орондоо өнгөрсөн жил анх удаа зохион байгуулахад нь түрүүлээд, Төрийн дуулаа эгшиглүүлж байсан минь сайхан дурсамж болж үлджээ. Монголд ирж зодоглосон жингийнхээ шилдгүүдээс нэгэнтэй нь энэ жил Дохагийн дэвжээнд таарсан шүү.
-Таныг энэ уд аагийн ДАШТ олон талаар сорих шиг санагд сан. Эхний тойргоос амаргүй учраанууд тай нүүр тулсан шүү дээ.
-Жүдогийн ДАШТ өрсөлдөөнтэй болдог. Эхний 20 байрт жагсдаг тамирчид нэгнээ ялах, эсвэл ялагдах магадлал өндөр байдаг юм. III тойрогт Израилын Нельсон Левитэй хүч сорьсон. Хэрвээ түүнд хожигдвол тэмцээнээ өнд өрл үүлнэ, хожвол цааш үргэлжлүүлэх хариуцлагатай, чухал барилдаан байв. Дэлхийн дэвжээнд таван удаа таарахдаа гурав ялагдаж, хоёр ялсан. Өнгөрсөн жил Улаанбаатарын “Их дуулга” тэмцээний өмнөхөн Израилын жүдочид Монголд ирж, хамтарсан бэлтгэл хийв. Миний хувьд барилдах онцлог, мэхийг нь багаг үй судалснаар өмнө нь түүнд хэрхэн ялагддаг байснаа ухаарсан юм. Тэр үед энгийн барьцаас барилдах зөв байсан . Гэтэл би яагаад лав бар ьцнаас барилдсан юм бол гэж өөрөөсөө хэдэн удаа асууж билээ. “Их дуулга”-д таарах тул үүрэх мэхийг түүнээс түрүүлж хийх ёстой гэж бодоод сайн бэлдсэн . Түүнийг дэвжээнд гурван торгуулиар ялж, аваргын төлөө шалгарч байв. Алтан медалийн төлөө ОХУ-ын тамирчинтай хүч сорьж, эх орондоо болсон “Их дуулга”-д анх удаа түрүүлсэн. Энэ удаагийн ДАШТ-д хойд хөршийнхөн Олон улсын жүдо бөхийн холбооны нэрийн өмнөөс оролцлоо. Надад ялагдаж, мөнг өн медальтай буцсан Оросын бөх тэнд эхний тойрогт ялагдаж байгаа харагдсан.
-Нельсон Леви таны хамгийн хүчтэй өрс өлд өгч. Түүний барилдах онцлог, арга барил, тактикийг хэрхэн суд алсан тань сонирхол татлаа.
-Надтай 57 кг-ын жинд барилддаг бөхчүүдийн олонх нь биерхүү, өндөр. Тэрбээр зан чанарын хувьд хурц, шийдэмгий. Том барьцад хүрдэг. Сугадна, давуулна, мордоно, тонгорно. Түүний давуу тал хөмөрч, нумарч барилдах, дархан мэх нь үүрэх. Энэ жилийн “Их дуулга”-д тэрбээр заавал ирж таарна. Аваргаа хамгаалахын тулд түүнийг тал бүрээс нь судалж, ялах зорилготой барилдана.
-Дохагийн дэвжээнд дэлхийн аваргуудаас ч цөөнгүй нь бүдэрч, медальгүй нутаг буцсан. Тэдний ду нд танд ялагд сан бөхчүүд ч харагдсандаа.
-Тийм ээ. Надтай таарсан учраануудаас хамгийн хүчтэй өрсөлдөгч Токиогийн олимпын хүрэл, ДАШТ-ий алт, хүрэл медальт, Канадын бөх Жессика Климкайт байв. Израилын Нельсон Левийг ялж, д хэсгийн аваргын төлөө түүнтэй хүч сорьсон. Би хэнтэй ч барилдсан цолтой нь бус, өөртэй нь өрсөлдөхийг хичээдэг. Дэвжээнд гарахаасаа өмнө өөрийгөө хурцалж зоригжуулна. Миний хувьд түүнд хоёр ч удаа ялагдсан болохоор хожихыг маш их хүсдэг байлаа. Тэр зорилгоо Дохагийн дэвжээнд биелүүлсэн. Тэрбээр энэ удаа барилдахдаа ид үеийнхээсээ суларсан санагдсан шүү. Тэгсэн хэрнээ надаас бусдыг нь үүрч, саваад, цэвэр ялаад байв. Тийм хүчтэй хэр нь намайг ялаагүй гэхээр би өөрийгөө сайн байжээ гэж дүгнэсэн. Өрсөлдөгчөө ялахын тулд түүнээс илүү ухаан зарцуулах хэрэгтэй болсон. Бид нэгнээ сайтар судалдаг. Дэвжээнд таарвал хэрхэн барилдахаа мэднэ. Түүнийг гурван торгуулиар ялсан хэрнээ л өөрийгөө чамлаж байгаа. Жүдод мэх дутуу хийвэл торгуулдаг. Тэрбээр намайг үүрэхдээ дутуу сууж, торгуулсан. Миний хувьд түүнийг дараалж торгуулахын тулд хүч их зарцуулах гээд байв. Торгууль тус бүр нэг болж тэнцэхэд өөрийгөө золиосолж, түүнтэй хамт торгуулах тактик боловсруулсан. Барилдааны өмн ө багштайгаа зөвлөлдсөн минь сүүлийн нэг торгуульд бүх зүйлээ гаргахад хэрэг болсон. Багш нарынхаа “Энхийн цагт хөлс их урсгавал дайны цагт цус бага урсгана” гэж хэлдэг үгийнх нь утгыг тэр үед их мэдэрсэн дээ.
-Та өвөрмөц зан чанартай. Дэлхийн аваргуудыг ялчихаад дэвжээнд гаргаж буй сэтгэл хөдлөл тань үзэгчдийн анхаарлыг их татдаг.
-Би сэтгэлийн хөдөлгөөн ихтэй. Дэвжээнд гаргаж буй баяр хөөр, догдлол миний зан чанарын онцлог. Тухайн үед өөрийгөө сайн анзаардаггүй. Дараа нь бичлэгээ үзээд ичдэг байлаа. Сүүлдээ ч дассан. Спортын талбарт тамирчин хүн өөрийг өө золиосолж байж амжилт гаргадаг. Би шилдг үүдтэй сулхан барилдаж ялаагүй. Олон жил хөлс урсгаж, хөдөлмөрлөсөн бүхнээ шавхан гаргаж, медалиас атгасан.
-Энэ уд аа тантай хүч сорьсон Канадын хоёр бөхийн нэг нь Криста Дэгүчи байсан. Нутгийнхаа бөхийг шагналгүй буцахыг харсан түүнд даагаа нэхэх бодол хамгийн их төрсөн байж таарна.
-Нутгийнх нь бөх Жессика Климкайтыг ялж, хагас шигшээд шалгарсан. Хэрвээ Криста Дэгүчийг буулгаж авсан бол аваргын төлөө хүч үзэх байлаа. Бидний хувьд тэр барилдаан хамгийн чухал байв. Тэрбээр энэ удаа өмнөхөөсөө өөр байсан. Түүний хөлөөрөө наах мэхэнд нь орж вазари алдсан. Барьц авсан байхад өрсөлдөгч гар цохиж хагалбал шууд торгуулдаг юм. Түүнийг хоёр торгуультай боллоо гээд бодтол шүүгч торгууль өгөөгүй. Тэр өдөр хутгах, наах мэх нь үнэхээр гойд байлаа. Түүнд хэдий ялагдсан ч хутгах мэх нь илүү байгааг хойшид анхаарах ёстойг ойлгосон. Ийм мэх хийдгийг нь мэддэг хэрнээ л алдаа гаргаж ялагдлаа. Би өнгөрсөн жилийн ДАШТ-д түүнийг шагналгүй нутагт нь буцаасан юм. Түүнд миний нэг ялалт цочроо өгч, хойшид ялагдахгүй байхын тулд өмнөхөөсөө илүү хичээх ёстойг ухааруулсан байх.
-Хүрэл медалийн төлөө БНСУ-ын Хүх Мимитэй барилдсан. Таныг түүнтэй өмнө нь таарч байсныг саналаа.
-Узбекистаны Ташкент хотод өнгөрсөн жил болсон ДАШТ-д таарч барилдсан. Түүнийг хүрэл медалийн төлөөх барилдаанд энэ удаа ч гэсэн дахин ялж, шагналын тавцанд зогслоо. ДАШТ-ий хошой хүрэл медаль надад амархан ирээгүй. Харах бүрт урам өгч, дэвжээн дээрх барилдаануудыг минь эргэн сануулдаг юм.
-Жүдод хөл тавьсан тамирчды н олонх нь багадаа хөдөлгөөнтэй, сахилгагүй байснаа ду рсаж ярьдаг юм билээ.
-Багадаа хөвгүүдийн адил хөдөлгөөнтэй, сахилгаг үй хүүхэд байлаа. Дугуй сонирхдог болохоор өвөө минь худалдаж аваад бэлэглэснийг нь мартдаггүй. Би одоо ч авто, дугуйн спортод дуртай. Хэдий сахилгагүй ч хичээлдээ сайн. Гэрийн даалгавраа заавал хийж байж амарна гээд эмээ, өвөөгөө шөнөжин суулгачихдаг байв. Аливаа зүйлийг эхлүүлсэн бол заавал дуусгаж байж санаа амардаг зан минь жүдогоор тууштай хичээллэхэд нөлөөлсөн. Эмээ 2011 онд намайг Спортын төв ордонд хөтөлж ирээд, жүдогоор анх хичээллүүлж байв. Амьдралд минь зөв шийдвэр гаргуулж, амжилтын алтан түлхүүрээс атгуулсан эмээдээ их баярладаг. Би Ц.Шийрэв багшийн шавь нарын нэг. Бэлтгэл хийхээр ирсэн тэр өдөр эмээ тэтгэврийн мөнгөө зээлж, жүдогийн хувцас авч өгч билээ. Хүүхэд байхдаа өглөө хичээлдээ гүйж, өдөр нь зааланд бэлтгэлээ хийхээр яарч ирдэг сэн. Би “Монгени” сургуулийг төгссөн. Сургуулийн захирал, анги удирдсан багш намайг ойлгож, хичээлд хааяа суугаагүй үед “Спортоороо тууштай хичээллэж амжилт гаргаарай” хэмээн дэмжсэн нь өдий зэрэгт хүрэхэд багагүй нөлөөлсөн гэж боддог. Намайг сурагч байх үеэс дэмжсэн “Монгени” сургуулийн удирдлага, багш нартаа баярлалаа.
-Тэр цагаас хойш та 12 жил жүдотой нөхөрл өж, дэлхийн шилдг үүдийн эгнээнд багтлаа. Өнгөрсөн он жилүүдэд унаж, боссон тань амаргүй бүхнийг даван туу лах сэтгэлийн тэнхээ хайрласан ч байж болох юм.
-Бэлтгэл, тэмцээн гээд завгүй явахад цаг хугацаа хурдан өнгөрдөг юм билээ. Хэрвээ бэртээгүй бол өмнөхөөсөө илүү амжилт гаргах байв. Хүн өөрийгөө ялж чадахгүй бол өөрийнхөө дайсан болдог. Бас бодол, хүсэл зорилгоо ч түгждэг. Би 2014 оны арванэгдүгээр сард дэвжээнд барилдахдаа хүнд бэртсэн ч чадна гэж босоод улам гэмтээсэн. Дэвжээнээс бууж чадахгүй түргэн тусламжийн ороор зөөлгөж байлаа. Монголд онгоцноос тэргэнцэртэй буух мэдрэмж хамгийн хэцүү санагдаж, эмээгээ хараад өөрийн эрхгүй уйлсан даа. Гэртээ харилгүй гэмтлийн эмнэлэгт очиж, хөлийнхөө зургийг авхуулахад эмч “Чиний өвдөгний чагтан холбоос 80 хувь урагдсан байна. Энэ нь өвдөгний хамгийн чухал холбоос байдаг тул нөхөн төлждөггүй юм. Хойшид барилдаж чадахгүй нь дээ, мэргэжлээ соль” гэж хэлсэн. Эмчээс ийм хариу сонсчихоод эмээ бид хоёр эмнэлгийн хүлээлгийн үүдэнд уйлж байснаа тод санадаг. Надад амьдрал тэр үед хөм өрсөн тогоо мэт хэцүү санагдаж байлаа. Түүнээс хойш хэрхэн хурдан эдгэрч, дэвжээнд гарах вэ гэж их бодсон. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн тэргүүлэх зэрэгтэй эмч С.Сүхбат намайг хөл дээр минь босгосон ачтан. Тэр үед үндэсний шигшээ багаас хасагдахад намайг ганц дэмжиж цалинтай байлгасан байгууллага бол ШШГЕГын харьяа “Сүлд” спорт хороо. Хүнд бэртсэн ч өөрт өө итгэл найдвар төрүүлж, сэтгэл зүйгээ өндөр байлгасны хүчинд жүдогийн дэвжээнд эргэж ирсэн. Хөлийн булчингийн хоол нь дасгал хөдөлгөөн, алхалт юм билээ. Эдгэрнэ гэсэн бодлоор өдөр бүр хичээсэн. Би одоо бэртсэн хөл өөрөө мэх хийж, өрсөлдөгчдөө ялдаг юм.
-Дэвжээнд эргэж ирснээ зарлаж, ямар тэмцээнээс медаль хүртэж харуулав?
-2019-2021 он хүртэл “Их дуулга”, гран пригээ с медаль хүртээгүй. Тэр үед муу барилдахаас илүү болохгүй байгаа шалтгаанаа олохыг хичээсэн. 2021 оны арванхоёрдугаар сард АНЭУ-ын АбуДабид болсон “Их дуулга ” тэмцээнээс хүрэл медальтай ирж байв. Миний амжилтад хүрсэн зам дардан байгаагүй. Тамирчдад тулгардаг саад бэрхшээлийг би ч бас туулсан. Жүдогийн талбар намайг дэвжээнээс буух уу, эсвэл дахиж гарах уу гэдгийг олон зүйлээр сорьсон доо. 2020 оны зун үндэсний шигшээ багт нэгдэж, эргэж ирснээ харуулсан. 57 кг-ын жин өрсөлдөгч олонтой. Миний жинд “Рио-2016” олимпын мөнгөн медальт Д.Сумьяа эгч барилддаг байсан болохоор түүн шиг амжилт гаргана гэж хичээдэг. Хүн жаргалаас илүү зовлонг даадаг. Өөрийгөө хурцалж, хүмүүсийн яриа, таагүй сэтгэгдлийг хөл дээрээ босоход ашигласан. Медалийн тавцанд зогсож байхдаа ч хэцүү бүхнийг даван туулж, ард нь гарснаа санадаг. Би Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат. Айлын том охин, хоёр дүүтэй. Ах, дүүс, хамаатан саднаасаа ганцаараа спортод хөл тавьсан нь. Нутгаасаа жүдогийн ДАШТ-ээс хошой хүрэл медаль хүртсэн анхны эмэгтэй тамирчин боллоо. Өвөө минь спортод дуртай, үндэсний болон чөлөөт бөхөөр барилдах сонирхолтой хүн байсан. Намайг гэрийнхэн минь тууштай дэмжиж, тэмцээнд оролцох бүрт ирж үздэг. Тэд миний жинд барилддаг бөхчүүдийн барилдааныг сайн мэднэ.
-Парисын олимпын наадамд шигшээ багийнхантайгаа оролцохыг та ч гэсэн зорьж байгаа байлгүй.
-Тийм ээ. Миний зорьж байгаа гол зүйлийн нэг. Би хүүхэд байхдаа цэргийн ёслолын дүрэмт хувцас өмсөөд Төрийн ордонд орж үзэх сэн гэж олон жил мөрөөдсөн. Тэр хүслээ биелүүлж 2018 онд ШШГЕГ-ын харьяа “Сүлд” спорт хорооны тамирчин болсондоо бахархдаг. Миний хувьд зорьсон бүхнээ алхам алхмаар биелүүлж байгаа. Энэ ташрамд, Монголын жүдо бөхийн холбооны удирдлага, хамт олон, үндэсний шигшээ багийн алба, багш дасгалжуулагч, тамирчид, ШШГЕГын харьяа “Сүлд” спорт хорооны удирдлага, хамт олондоо маш их баярласнаа илэрхийл ье. Мөн жүдогоор хичээллэхээр ирэхэд халуун сэтгэлээр угтаж, амжилтаас атгуулсан багш нар, намайг гадаад, дотоодын тэмцээнд ивээн тэтгэж оролцуулдаг “Блю драгон” ХХК-ий н захирал Батжаргал ах, Баяржаргал эгч, хамт олонд нь, жүдод анх хөл тавьсан цагаас өнөөг хүртэл дэмжсэн хайртай эмээ, гэрийнхэндээ, бэлтгэл хангагч дүү нартаа, ар тал ыг мин ь бүрэн даадаг Ч.Ажирахгүй ахдаа баярлаж талархсанаа хэ лье.