Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн болон дахин сонгуулийг ирэх сарын 18-нд зохион байгуулна . Үүнд ашиглах сонгуулийн автоматжуулсан системийн программ хангамж, техник, хэрэгсэл буюу бидний нэрлэдгээр “хар машин”-ы ажиллагааг шалган туршиж, баталгаажуулан гэрчилгээ олгох ажлын хэсгийг байгуулаад буй . Автомат жуулсан сист емийн иж бүрдлийг сонгуульд бэлтгэх, баталгаажуулах үйл явцыг ажиглахад оролцох хүсэлтээ илгээх тухай албан тоотыг Сонгуулийн ерөнхий хорооноос улс төрийн нам , эвсэл , төрийн бус байгууллагуудад хүргүүлжээ. Нам, эвсэл, төрийн бус байгууллагууд 1-2 ажиглагч оролцуулах боломжтой бөгөөд холбогдох мэдээллийг Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвд энэ сарын 29-нийг хүртэл илгээж, бүртгүүлэх юм байна . Ташрамд дурдахад, аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн болон дахин сонгуулийг зохион байгуулах цаг хугацааны хуваарийн дагуу нам, эвсэл болон нэр дэвшигчид ирэх 29-нөөс өмнө буюу энэ долоо хоногт багтаан сонгуулийн зардлын дансны дугаарыг төрийн аудитын байгууллагын орон нутаг дахь салбарт бүртгүүлж, мэдэгдэх ёстой.
Бэлтгэсэн: Б.Уран