Бахрейн улсын Манама хотод Азийн волейболын эрэгтэйчүүдийн клубүүдийн АШТ боллоо. Монголын шигшээбагийнхан өнгөрсөн жилийн “Үндэсний дээд лиг”-ийн аварга “Баянхонгор кроунд гео” багийн нэрээр тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцов. Манай тамирчид 16 улсын шигшээбагийн тоглогчидтой өрсөлдөж, шигшээнаймд шалгарсанбайна. Тэд тэмцээнээөндөрлүүлсний дараа тус улсад долдугаар сард болох 21 хүртэлх насныхны ДАШТ-доролцох багийнхантай нь туршлага солилцож, нөхөрсөг тоглолт хийн, 3:1-ээр илүүрхжээ. Сонирхуулахад, БНСУ-ын волейболын дээд лигийн ази тамирчдын сонгон шалгаруулалтад Тайвань, Индонез, Филиппин, Япон, Малайз, Хонконгийн 24 тамирчин нэр дэвшсэн. Драфтын эхний сонголтоор манай волейболчдоос Ж.Энх-Эрдэнэ“Samsung bluefangs”, Б.Баярсайхан дөрөв дэх сонголтоор “Ansan оkman” багт сонгогджээ.