Парисын олимпын эрхийн оноо цуглуулах дугуйн олон улсын цуврал тэмцээн Узбекистан улсад үргэлжилж байна. Тус тэмцээнд Монголын дугуйчдаас Тайландын “Roojai” багийнхантай хурд сорьж буй ОУХМ Б.Тэгшбаяр амжилттай өрсөлдөж буй талаар бид өмнө мэдээлсэн. Тэрбээр өчигдөр олон улсын мэргэжлийн дугуйчдын бөөн гараатай тэмцээнд оролцож, 1840 метрийн өндөрт 141 км, уулын бартаат замд уралдаж, IV байрт шалгарчээ. Ингэснээр олимпын эрхийн оноогоо ахиулжээ. Тэрбээр энэ сарын 10-нд болсон өмнөх цуврал тэмцээнд VIII байрт орж, 11-нийхэд аман хүзүүдсэн юм. Сонирхуулахад, БНСУ-д болсон Ази, Номхон далайн мастер ангиллын дугуйчдын уралдаанд манай улсаас оролцсон Т.Түмэндэмбэрэл мөнгөн медаль хүртжээ.