Төрийн ордны хашааны зүүн хэсгийг ногооноор будсан талаар, Төр засгийн тохижилт үйлчилгээний газрын дарга Ж.Тамир тайлбар өглөө.
Тэрбээр, “Ордны хашаа эвдэрснээр зорчиж буй иргэд рүү унах аюултай. Мөн дотогш унавал төрийн ордонд ажилдаг ажилтнуудын эд хөрөнгө дээр унах эрсдэл үүссэн учир, яаралтай засах шаардлага гарсан. Хуулийн хүрээнд “Ган мяталл хаус” ХХК-тай гэрээ байгуулаад гуравдугаар сарын 24-нд ажил эхэлсэн.
Иргэдийн аюулгүй байдлын үүднээс түр хашааг барьсан. Өнгөний хувьд тухайн компани хугацаандаа ажиллаа гүйцэтгэсэн бол ижил өнгөтэй чулуугаар хийх ёстой байсан боловч хугацаа хоцроосноос болоод бид хийж чадсангүй.
Өнөөдрөөс эхлээд Польш Улсын Ерөнхийлөгч айлчилж байгаа маргааш төрийн айлчлал эхлэх учир яаралтай өнгө дагуу будгаар будсан. Төр засгийн үйлчилгээ эрхлэх газрын урсгал төсөвт байгаа хөрөнгөөс санхүүжүүлж хийсэн” гэв.