Twitter-т нэгэн хэрэглэгч хурдны зам дээр гарсан машины "хамгийн галзуу" ослын бичлэгийг 17,7 сая хүн үзжээ.
Бичлэг дээр ачаалал ихтэй хурдны замаар явж байсан цагаан "пикап" машины дугуй мултран хөдөлгөөнд зэрэгцээ явж буй "Киа кроссовер"-ын доогуур орсны улмаас, хөнгөн тэрэг агаарт эргэлдэн осолдож байгааг харуулжээ.
"Fox 11" сувгийн мэдээлснээр Киа машины жолооч бага зэргийн гэмтэл авчээ.
Уг бичлэгийг сүлжээнд тавьсан хэрэглэгч комент хэсэгтээ “Та болгоомжтой хашир жолооч байж болно. Гэхдээ ийм ослоос зайлсхийх бараг боломжгүй... Хэн ч нас бараагүй нь аз . . .” хэмээн тэмдэглэжээ.