Барууны орнууд ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авч эхэлснээр Европ руу хийх экспортыг нь хязгаарласан. Ингэснээр ОХУ Дорно зүг руу, тэр дундаа Монгол руу чиглэсэн худалдааны урсгалаа нэмэгдүүлэхээр болсон. Өнгөрөгч онд хоёр улсын худалдааны эргэлт түүхэндээ байгаагүй хэмжээнд буюу 2,7 тэрбум ам.долларт хүрсэн. ОХУ-ын Аж үйлдвэрийн яамны мэдээлснээр бараа бүтээгдэхүүний дийлэнх хувийг ХАА-н бүтээгдэхүүний экспорт эзэлж байна.
ОХУ Монгол Улсын зах зээлд үр тариа, чихэр, гурил, гурилан бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэг. Харин ОХУ руу нийлүүлэх Монголын экспорт бага хэвээр байгаа ч сүүлийн жилүүдэд өссөөр байгаа. Тухайлбал согтууруулах ундаа, малын тэжээл, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, мах, лаазалсан бүтээгдэхүүний хэмжээ нэмэгдсэн байна.
Өнгөрсөн оны 5-р сард болсон “Орос-Монголын чуулга уулзалтаар” хоёр улсын төрийн болон хувийн хэвшлийн төлөөлөгчид худалдаа, эдийн засаг, тээвэр, ложистикийн харилцааг өргөжүүлэх төлөвлөгөөг хэлэлцсэн.
ЕАЭЗК-ын зөвлөлийн гишүүн Сергей Глазевын хэлснээр ОХУ Монгол Улсыг Ази дахь гол түнш гэж үздэг. Тэрээр “Европын холбоо ОХУ-ны худалдаанд томоохон бэрхшээл учруулсан нь Монгол Улсад манай улстай хийх худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны шинэ бүтцэд оролцох сайхан боломжийг нээж өгч байна” гэж онцлон тэмдэглэв.
ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов “Барууны орнууд дэлхий нийтэд тогтсон эдийн засаг, ложистикийн хэвийн харилцааг эвдэж, Оростой найрсаг харилцаатай улсуудад, тэр дундаа Монгол Улсад хүндрэл учруулах оролдлого хийж байна. Улс орнууд зөвхөн өөрсдийн тэргүүлэх чиглэлийг баримталж, эдийн засагт нь хохиролтой барууны бодлогыг үл тоох хэрэгтэй” гэв.
Америкийн бодлогыг дагаж, Оросоос тусгаарласнаар Европ тив хүнд байдалд оров. Оросын бизнес эрхлэгчдийн эсрэг хориг арга хэмжээ авснаар дэлхий дахинд эрчим хүчний хямрал үүсэж, өргөн хэрэглээний барааны үнэ огцом өссөн. Энэ нь Европ тивд өмнө нь байгаагүй буюу 6,2%-23,6%-ийн инфляцын өсөлтөд хүргэсэн. Одоо Европын холбооны улсуудын эдийн засаг хямралд орж, нийгэмд таагүй уур амьсгал бүрдээд байна.
Харин Оросын эдийн засаг тогтвортой байгаа бөгөөд, рублийн ханшийг ч мөн тогтвортой түвшинд барьж байгаа билээ. Энэ нь доллараас татгалзаж, найрсаг улс орнуудтай үндэсний мөнгөн тэмдэгтээр идэвхитэй тооцоо хийж эхэлсэнтэй холбоотой юм. Энэхүү ажил нь Орос, Монголын Төв банкуудын хооронд хэдийнээ хэрэгжээд эхэлсэн байна.