"NS" хамтлагийн дуучин Н.Энэрэлсайхан "B-Production"-тай гэрээ байгуулахдаа орлогыг 90/10 гэсэн хувиар авна хэмээн тохирсон гэх мэдээллийг нүүр номдоо бичсэн. Улмаар цалингаа өгдөггүйг эл мэдээлэлдээ дурдсан юм. Тэгвэл "B-Production"-ны Хуулийн хэлстсээс мөн мэдэгдэл гаргалаа. Тус мэдэгдэлд "NS" хамтлагийн цомог, шинэ уран бүтээлд бодитоор 90 сая төгрөг зарцуулсан. Мөн гэрээний орлогоос 20 хувийг олгодог хэмээн дурджээ. Цаашлаад дуучин Н.Энэрэлсайханыг худал мэдээллээ залруулна гэдэгт итгэлтэй байна. Үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор бид Монгол Улсын шүүхэд хандаж нэр төрөө сэргээхээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна" гэжээ.